Б.Энхбаяр: Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхгүй байгаа хүмүүсийн өмнөөс татвар төлөгчид мөнгө төлөх үзэл санаа бүхий "сан" байгуулахыг дэмжихгүй

Б.Энхбаяр: Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхгүй байгаа хүмүүсийн өмнөөс татвар төлөгчид мөнгө төлөх үзэл санаа бүхий "сан" байгуулахыг дэмжихгүй

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, "Хүүхдийн тэтгэлгийн сан байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх үүргийг Засгийн газарт олгох гэж байгаа. Үүнийг хасвал яасан юм бэ гэсэн саналтай байна. Учир нь шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүүхдийн тэггэлгээ төлөхгүй байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагатай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийг өргөн бариад УИХ-д хэлэлцэх шийдвэр гараад ажлын хэсэг байгуулаад явж байгаа. Энэ дотроо дээрх асуудлыг шийдэх боломжтой байгаа юм. Шүүхийн шийдвэр гаргасан ч хүүхдийн тэтгэлгээ төлдөггүй хүмүүсийн өмнөөс татвар төлөгчдийн карманаас хүүхдийнх нь тэтгэлгийг төлдөг байж болохгүй. Тэр аав ээж өөрөө хариуцлага үүрэх ёстой. Тиймээс ийм үүрэг даалгаврыг Засгийн газар авмааргүй байна.

Мөн Хүний эрхийн комиссоос эрүүдэн шүүхийн эсрэг комисарыг тусад нь байгууллага болгож салгах гээд байгаа юм. Хүүний эрхийн Үндэсний комисс гэх байгууллагыг бид байгуулахдаа зургаан гишүүнтэй, мөн хүний эрхийг хамгаалах гишүүн, эрүүдэн шүүхийн тусгай гишүүн нэмээд долоон гишүүнтэй болчихоод байгаа. Гэтэл одоо дахиад тусдаа байгууллага байгуулаад салан тусгаарлах тухай яриад байх юм. Энэ зарчмыг огт ойлгохгүй байгаа бөгөөд Засгийн газар огт дэмжихгүй. Үүнийг дэмжсэн санал ирүүлсэн яам байхгүй. Сая Засгийн газрын хурлаар санал дүгнэлт нь гарсан. Нэгэнт дэмжихгүй байгаа асуудлыг Засгийн газарт дахин боловсруулж ир гэдэг үүрэг авмааргүй байна” гэв.

ВИДЕО: