Баруун бүсэд горилогч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сонгуульдаа зориулж бага оврын онгоц худалдан авчээ

Баруун бүсэд горилогч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сонгуульдаа зориулж бага оврын онгоц худалдан авчээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан юм. 

Томсгосон тойрогт нэр дэвшигчид нь 1-7 тэрбумын хооронд зардал гаргах магадлалтай гэх мэдээлэл бий. Тиймээс намууд мөнгөтэй, бизнестэй хүмүүсээ томсгосон тойрогт нэр дэвшүүлнэ. Тэгвэл баруун бүс буюу Говь-Алтай, Ховд-Увс, Завханы тойрогт горилогч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сонгуулийн ажилдаа зориулж бага оврын онгоц худалдан авчээ. Тэрбээр онгоцоороо баруун аймгуудын сумдад ажиллаж буй бөгөөд өнөөдөр л гэхэд Говь-Алтай аймгийн Чандмань суманд ажиллаж, иргэдтэй уулзжээ. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймгаас сонгогдсон. Харин энэ удаа баруун бүсэд нэр дэвшихээр горилж буй бөгөөд цаг хугацаа хэмнэх үүднээс ийнхүү бага оврын онгоц ашиглаж байна. Учир нь сонгуулийн сурталчилгааны 18 хоногт баруун дөрвөн аймгийн бүх сумдад очиж ажиллана гэдэг хүндрэлтэй юм.