"Х.Баттулга нь АН-ын үзэл баримтлалын эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул намаас хөөхийг шаардаж байна" гэв

"Х.Баттулга нь АН-ын үзэл баримтлалын эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул намаас хөөхийг шаардаж байна" гэв

"Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүллээ.

АН-ын гишүүн н.Оюунбат, “Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдтай Х.Баттулга гэх хүн нэгдэж, АН-ыг үүсгэн байгуулсан, ардчиллыг бий болгосон хүмүүс рүү удаа дараа дайрч, харлуулах зорилтот ажлыг хийж байна. Х.Баттулга нь АН-ын гишүүн. Гэтэл эсрэг намдаа ажиллаж байгаа нь АН-ын дүрмийн дагуу намаасаа хасах үндэслэл болно. Иймд бид дараах шаардлагыг АН-ын дарга болон АН-ын дүрмийн хороонд хүргүүлж байгаа. Х.Баттулга гэх хүн  маш олон жил Монголын эдийн засгийн эсрэг зүйл хийсэн. ҮАБ-ын зөвлөл гэх нэрийн дор Ерөнхийлөгч байх хугацаандаа эдийн засгийг хаах маш олон ажил хийсэн. Энэ ажил нь одоо ч үргэлжилж байна.

Бидний шаардлагад, С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг бэхжүүлэхэд түүчээлэн явсан зарим нөхдийн нэр хүндэд халдаж, үүсгэн байгуулсан гишүүдийг намаас хөөх тухай ярьсан. Мөн намын үзэл баримтлалын эсрэг олон зүйл хийснийг АН-ыйн "эрх чөлөө төв"-өөс буруушаж байна. Иймд Х.Баттулгыг намаас яаралтай хасахыг шаардлагыг АН-ын дарга Лу. Гантөмөрт хүргүүлж байна” гэв.

ҮЗЭХ: