Сонгууль дөхөж П.Анужин гишүүн "хэлд оров"

Сонгууль дөхөж П.Анужин гишүүн "хэлд оров"

УИХ-ын гишүүн П.Анужинг хууль санаачлагчийнхаа хувиар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайн ажиллаагүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Өөрөөр хэлбэл, санаачилж батлуулсан хууль цөөн мөн чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлдэггүй. Парламент бол мэтгэлцээний зарчмаар ажилладаг. Гэтэл тэрбээр энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүйн дээр тойрогтоо тэр бүр очдоггүй гэж сонгогчид нь гомдолдог. Үүнээс үүдэлтэйгээр хэвлэлийнхэн түүнээс санаачилж батлуулсан хуулийн талаар нь асуухад хариулахаас татгалзаж, дургүйлхэж ирсэн. 

Тэгвэл дөрвөн жил чимээгүй байсан тэрбээр УИХ-ын сонгууль дөхөнгүүт "хэлд оров". Тодруулбал, тэрбээр "Дуугүй байх сонгодог хариулт ч "Хариулъя зарим зүйлд" хэмээн сошиал хаягтаа бичиж, үүнээс цааш өөрийн хаягаараа мэдээлэл өгч байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн өчигдөр "Миний нэр дэвших эсэхийг МАН шийднэ. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулийг ахалж ажилласан" зэргээр ярьжээ.