Ч.Хажимдаа: С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс 1,072 хувьцааг иргэдээс хуурч авсан асуудлыг цэгцлэхгүй бол АН-аас гарна

Ч.Хажимдаа: С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс 1,072 хувьцааг иргэдээс хуурч авсан асуудлыг цэгцлэхгүй бол АН-аас гарна

Сөрөг хүчин хийдэггүй Ардчилсан Нам (АН)-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа өнөөдөр /2024.04.24/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "2016 онд АН-ын дарга нар ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьцааг 300 мянгаар дээрэлхэж авсан асуудал нийгэмд маш том гажуудал үүссэн. Монгол Улс олон даяар дээрэлхэлтийг эсэргүүцэж байгаа. 2016 онд 136 дугаар тогтоолоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 1,072 хувьцааг иргэдээс хуурч авснаар нэн ядуу иргэд ногдол ашиг авч чадаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт 136 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт өгсөн. АН сөрөг хүчин хийж чадахгүй, залуучуудаа адалж, дээрэлхэж байна.

72 цагийн хугацаатай АН-д шаардлага хүргүүлж, суулт зарлана.

С.Баярцогт өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж намынхаа дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1,072 хувьцааны асуудлыг цэгцлэхийг шаардаж байна. Тухайн үед гаргасан 136 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар одоогийн Засгийн газарт хүсэлт өгөөд дийлсэнгүй. Тиймээс АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ. Оюутолгой төслөөс Монголын нэг ч иргэн ногдол ашиг авч чадахгүй байгаа. Залуучууд нь АН-ын ахмадуудад үг хэлж чадахаа больж, нийгэмд сөрөг хүчин хийхгүй байна. Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарахаа мэдэгдэж байна" гэв.