С.Амарсайхан: 25 тэрбумаар гал унтраах дрон, робот, шаардлагатай тоног төхөөрөмж,  хувцас хэрэглэлийг авна

С.Амарсайхан: 25 тэрбумаар гал унтраах дрон, робот, шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг авна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан " Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх, салбарын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Стандарттай эрсдэлийг бууруулах хэд, хэдэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулж байгаа. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ. 

Нэгдүгээрт, Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байна.

Хоёрдугаарт, онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудал. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ чиглэлийн ажлууд хийгдэхээр байна.

Гуравдугаарт, онцгой байдлын байгууллагын салбарын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор одоо байгаа эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг танилцууллаа. Хэдийгээр үе үеийн Засгийн газар шаардлагатай төсвийг нэмэгдүүлж, бүтэц орон тоог нэмсэн ч байх ёстойгоосоо 60 хувь дутуу явж байна. Энэ бүх бүтэц төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд боловсруулагдаж хийгдсэн учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим орон тоо, төсвийг нэмэгдүүлэх, төсөвт зохицуулалт хийх асуудлыг Сангийн сайдад өглөө. Эхний 25 тэрбум төгрөгөөр гал унтраах дрон, робот, шаардлагатай тоног төхөөрөмж, гал унтраах, авран хамгаалагчдын хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэхэд ашиглана. Жил бүр шинэчлэгдэж байдаг хувцас хэрэглэлийн чанар, стандарт аюулгүй байдлын шаардалагад нийцүүлсэн байдлаар хийнэ. Энэ долоо хоногоос эхлээд нийлүүлэлт хийгдэнэ" гэлээ. 

ШУУД: