С.Амарсайхан: Дүнжингаравын галд өртсөн 207 дугаар байрны оршин суугчдад байр барьж өгөх эсэхийг нийслэл шийднэ

С.Амарсайхан: Дүнжингаравын галд өртсөн 207 дугаар байрны оршин суугчдад байр барьж өгөх эсэхийг нийслэл шийднэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Онцгой комиссын дарга С.Амарсайхан Дүнжингаравт болсон дэлбэрэлэтэд өртсөн 207 дугаар байрны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Дүнжингаравын дэлбэрэлтэнд өртсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байр газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Хэрхэн шийдвэрлэх нь нийслэлийн шийдвэрлэх асуудал.

Дүнжингаравын осолтой холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөгийн санхүүжилт шийдсэн. Түүний 2.1 тэрбум нь 207 дугаар байрны айл өрхийн түрээсийн орон сууц, алба хаагчдын ар гэр, амьдрал ахуйтай холбоотой асуудал, эмчилгээний зардалд зарцуулсан. Цаана нь 2.9 тэрбум төгрөг байгаа. Тэр мөнгийг нийслэл рүү шилжүүлсэн. Учир нь дахин төлөвлөлтийн асуудал бол орон нутгийн шийдэх асуудал. Түүнд тохирсон ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь хот дээр шийдэгдэх асуудал.

Мөн эрсдлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна. Цаашид эрсдлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоо руу шилжүүлэх асуудал дээр хуулийн төслийн эхний танилцуулгыг сонссон ба ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулна" гэв.

ҮЗЭХ: