"УИХ-ын сонгуулиар хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, тодорхой арга хэмжээ авна" гэж META компани мэдэгджээ

"УИХ-ын сонгуулиар хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, тодорхой арга хэмжээ авна" гэж META компани мэдэгджээ

МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийсэн байна. 

Энэ үеэр МЕТА компани сонгуулийн шударга байдлыг хангах зорилгоор хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, тодорхой арга хэмжээ авдаг. Иймд УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр, шуурхай ажиллана гэдгээ Ази Номхон далайн бүсийн хөтөлбөрийн менежер  Кю Кю Тэн сургалтын үеэр онцолжээ.

Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан уг сургалтад МЕТА компанийн Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн, Хуурамч мэдээллийн бодлого хариуцсан менежер Алис Будисатрио, Мэдээллийн үнэн зөв байдал, стратегийн түншлэлийн хөгжил хариуцсан ажилтан Никол Хан, Түншлэлийн сүлжээ, Төв Азийн орнуудын бодлого хариуцсан менежер Аврора Ли нар мэдээлэл хийж, улс төрийн намуудын 70 гаруй гишүүн, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.