БИДНИЙ ТУХАЙ: Дэвид Камероны Төв Азийн орнуудаар хийсэн айлчлал Их Британийн хувьд түүхэн айлчлал боллоо

БИДНИЙ ТУХАЙ: Дэвид Камероны Төв Азийн орнуудаар хийсэн айлчлал Их Британийн хувьд түүхэн айлчлал боллоо

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улс болон Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн талаар The Telegraph сайт онцолжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон таван өдөр үргэлжилсэн томилолтынхоо үеэр Тажикистан, Киргизстан, Туркменистанд айлчилсан Британийн анхны гадаад хэргийн сайд болсон ба 1997 оноос хойш Узбекистан Улсад айлчилсан байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзсаныхаа дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Сонголтоо зөв хийж, бидэнтэй аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд тустай байдлаар хамтран ажиллах боломжтой гэдэгт бид итгэж байна" гэжээ.

Өнгөрсөн жил Их Британийн парламентын тайланд стратегийн ач холбогдолтой Төв Азийн орнуудыг сонирхохгүй байна гэж шүүмжилж байсан аж. Хоёр жилийн өмнө Украинд цөмрөн орсон ОХУ хориг арга хэмжээний хохирлоос зайлсхийхийн тулд төв Ази руу хандаж, цэрэг, аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлсэн. Мөн төв Азийн төмөр замын сүлжээг ашиглан нисгэгчгүй онгоц, пуужингийн төлбөр болгон Иран руу түлш илгээсээр байгаа.

Төв Азийн удирдагчид эхэндээ Владимир Путиныг Украин руу довтолсныг дэмжих эсэх асуудалд эргэлзэж байсан ч Кремльд дэмжлэг үзүүлсээр байгаа. Иймд Дэвид Кэмерон төв Азийн удирдагчидтай харилцан хэлэцээр өрнүүлэхийн зэрэгцээ Британи руу ажиллах хүчний чиглэлийг бэхжүүлэх талаар ярилцсан байна.