АУДИТ: МҮОНРТ нь 4.4 тэрбумын өртэй ч тэвчиж болох зардлыг тэвчдэггүй, албаны дарга нь хувийн ажлаар гадаад явахдаа байгууллагын мөнгө ашигладаг

АУДИТ: МҮОНРТ нь 4.4 тэрбумын өртэй ч тэвчиж болох зардлыг тэвчдэггүй, албаны дарга нь хувийн ажлаар гадаад явахдаа байгууллагын мөнгө ашигладаг

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь /МҮОНРТ/  айл, өрх, аж ахуй нэгжүүдээс  авдаг хураамжаа нэг дахин нэмэгдүүлж 2500 төгрөг болгох саналыг УИХ-д хүргүүлээд байна. МҮОНРТ нь өнөөдрийн байдлаар айл, өрх, аж ахуй нэгжүүдээс 600-1200 төгрөгийн хураамжийг авдаг юм. Тэгвэл уг  дүнг нэмэгдүүлэх бодит шаардлага бий талаар Үндэсний зөвлөл болон одоогийн удирдлагууд нь хэлж байгаа юм.

-МҮОНРТ-ИЙН ГЭР БҮЛ СУВАГ НЬ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭГ ХИЙДЭГГҮЙ, ДАВТАЛТ ҮЗҮҮЛДЭГ, СХАГ-ЫН ДАРГА НЬ ХУВИЙН АЖЛААР ГАДААДАД ЗОРЧИХДОО АЛБАНЫ МӨНГӨ ХЭРЭГЛЭДЭГ-

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар МҮОНРТ –ийн 2021-2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцсэн. Аудитын энэ шалгалтаар тус байгууллагын өр төлбөрийн мэдээлэл ил болсон. Тодруулбал, МҮОНРТ-ийн өр төлбөрийн хэмжээ 2021-2023 онд хоёр орчим тэрбумаар нэмэгдэж нийт 4.4 төгрөг болсон байна. Үүний 72.6 хувийг татвар нийгмийн даатгалыг өглөг эзэлж байгаа аж.  Аудитаас үүнтэй холбоотойгоор үний өсөлт цалингийн зардлын нэмэгдлээс шалтгаалж нийт зардлын хэмжээ өссөн хэдий ч тэвчиж болох зардлыг бууруулах  арга хэмжээ ажиллаагүй, хөрөнгийн ашиглалт хангалтгүй гэж дүгнэжээ. Энэ талаар бид дахин мэдээлэх болно.

Аудитаар илэрсэн өөр ноцтой асуудлууд бий бөгөөд тухайлбал, МҮОНРТ-ийн 1 дүгээр сувгийн хувьд нэвтрүүлгийн давталтын тоо 2021 онд 62, 2022 онд 52, 2023 онд 46 хувь буюу жил бүр буурсан боловч Гэр бүл суваг нь 2022, 2023 онд батлагдсан сүлжээндээ нийцүүлж хөтөлбөр шинээр бэлтгээгүй, зөвхөн давталтын шинж чанартай үйл ажиллагаа явуулсан нь тус сувгийн нэвтрүүлгийн хүртээмж, үр нөлөөг бууруулж байна. Эфирээр дамжуулах зар сурталчилгаа болон захиалгат нэвтрүүлгийн гүйцэтгэлд тавих дотоод хяналтын тогтолцоогүй, захиалгыг бүртгэх нэгдсэн системгүй зэргээс шалтгаалж байгууллагад төвлөрөх орлогод сөргөөр нөлөөлсөн зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал,

  • Гүйцэтгэх удирдлагын багийн ажлын уялдаа холбоо сул, хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалж эфирт дамжуулсан зар сурталчилгаа болон захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой баримт материалууд, мэдээ мэдээллийг цахимаар болон цаасаар бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй
  • СХАГ-ын албаны дарга болон 8 хүн Турк улс руу 2021 оны 12 дугаар сард баримтат нэвтрүүлэг бэлтгэхээр явсан бөгөөд ажлын хэсэгт хамааралгүй 2 иргэнийг оруулж, онгоцны тийзийн 5 сая төгрөгийг зарцуулж авлага үүсгэсэн
  • СХАГ-ын албаны дарга нь ээлжийн амралтаараа хувийн ажлаар гадаад улсад зорчихдоо МҮОНРТ-ийн МИАТ ТӨХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дүнгээс 5 сая төгрөгийн үйлчилгээг авсан
  • Нэр бүхий компанитай 2019 онд хамтран ажиллах тухай 177 дугаартай гэрээ байгуулж, нэвтрүүлэг, шторк, мэдээ, мэдээллийг телевизийн 1 дүгээр сувгаар нэвтрүүлэх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусгахаар заасан боловч гэрээнд заасан хугацаанаас 4 жилийн дараа буюу 2023 онд нэвтрүүлсэн
  • МҮОНРТ-ийн СХАГ-ын ажилтнууд албан бус, хувийн цахим [email protected] хаягар радио, телевизийн төлбөртэй нэвтрүүлэг, зар сурталчилгааны захиалгыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа нь хяналтын тогтолцоог алдагдуулж улмаар төлбөрийг хувийн дансаар батлагдсан тарифаас доогуур үнэлж авах залилангийн эрсдэлийг үүсгэж байна.

-ЖИЛ БҮР 200 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨДӨГ Ч КИНО, КОНТЕНТ ХИЙДЭГГҮЙ, "ТЭНҮҮН-ОГОО" ХХК-ИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ОРГИЛ ЦАГААР ЦАЦААД ТӨЛБӨР ОЛЖ АВЧ ЧАДААГҮЙ УЧИР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ БАЙНА-

Мөн МҮОНРТ-ийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэг талыг баримтлаагүй сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан шуурхай байна гэж заасантай нийцээгүй мэдээ сурвалжилгыг бэлтгэж дамжуулдаг нь аудитын байгууллагын дүгнэлтээр тодорхой болжээ.

Тухайлбал,

  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийгэмд шүүмжлэл дагуулсан “Ногоон автобус”-ны тодотголтой “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Амжилтын гүүр” 30 минутын захиалгат хөрөг нэвтрүүлгийг гэрээ байгуулалтгүй, хэлэлцэн тохирсны үндсэн дээр бэлтгэж 2022 оны 9, 10 дугаар сарын хоёр өдөр эфирийн оргил цагаар нэвтрүүлсэн
  • Тухайн компанитай холбоотой мэдээг Монголын мэдээ сувгаар удаа дараа сурвалжилж хүргэсэн
  • “Тэнүүн Огоо” ХХК нь нэвтрүүлгийн хөлсийг “явуулын станц хэлбэрээр тохижуулсан автобус” хүлээлгэн өгөх солилцооны үндсэн дээр төлж барагдуулахаар хэлэлцэн тохирсон бөгөөд 2023 онд автобусыг нэг удаагийн арга хэмжээнд авч ашигласан байна. Аудитаар биет горим сорил хэрэгжүүлэхэд уг хөрөнгө бодитоор оршин байхгүй, тайлбар тодруулга авахад буцаан авсан, тохирсны дагуу телевизийн захиалгат нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсөө төлөөгүй байдалтай байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн

Телевизийн хөтөлбөрийн бодлогыг МҮОНРТ-ийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хийсэн аудитын нарийвчилсан горим, сорилоор дараах зөрчлүүд илэрчээ.

Үүнд:

  • МҮОНРТ нь 2021-2023 онд кино, контент, нэвтрүүлэг худалдан авахаар жил бүр 200 сая төгрөг төсөвлөсөн боловч хэрэгжүүлээгүй мөн шинээр уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кино бүтээгээгүй байна.
  • Лицензийн хугацаа дууссан “ Цагаан арьст боол” уран сайхны кино, “Монголын нинжа дайчид” шоу нэвтрүүлэг, “Үнэг хүүхэд хоёр” хүүхдийн киног нэвтрүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.

Ташрамд дурдахад, энэ он жилүүдэд А.Бүрэнбаатар тус байгууллагыг удирдаж байжээ. Түүнийг өнгөрсөн сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үргэлжлэл бий.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө