Ц.Гантулга: Ж.Батзандан МАНАН-ийн эсрэг тэмцэнэ гэсэн ч МАНАН-даа буцаж нийлж байна. Энэ хүмүүстэй бид хамтран ажиллах боломжгүй

Ц.Гантулга: Ж.Батзандан МАНАН-ийн эсрэг тэмцэнэ гэсэн ч МАНАН-даа буцаж нийлж байна. Энэ хүмүүстэй бид хамтран ажиллах боломжгүй

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намаас гарч, АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намаас мэдээлэл хийлээ. 

ШИНЭ намын дарга Ц.Гантулга, "Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд Шинэ нам, түүнийг үүсгэн байгуулагчид гэсэн нэр томьёогоор Шинэ намыг АН-тай нэгдсэн мэтээр шүгэл үлээсэн. 2019 оны есдүгээр сард Шинэ нам анх байгуулагдсан. Энэ намыг 113 ТББ, иргэний нийгмийн байгууллага мөн мэргэжлийн холбоод хамтран, шинэ нийгмийг бий болгох, МАНАН бүлэглэлээс ангижрах гэсэн эрхэм зорилготой байгуулсан. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс төрийн ордонд 1200 төлөөлөгчтэйгөөр анхдугаар хурлаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 24 мянган гишүүнийг албан ёсоор үнэмлэхжүүлээд байна. Энэ намын анхны дарга Ж.Батзандан АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэр бол хувь хүний өөрийнх нь сонголт. Гурав, дөрвөн хүн нэг нам дээр очиж хамтрах боломжтой гэж хэлснээрээ 24 мянган дэмжигч гишүүдийн сэтгэлийг өөрчилнө гэж байхгүй. МАНАН-ийн эсрэг гэж байгаад МАНАН-даа буцаж нийлж байгаа хүмүүстэй бид үйл ажиллагаагаа хуваалцах боломжгүй. Гэхдээ бид хувь хүнтэй холбоотой зүйлийг буруутгахгүй.

2018 онд бид тухайн "Шударга 5" одоогийн хулхи 5-ыг дэмжиж ажилласан. Бид энэ улс оронд шинэ хөгжлийн зам нээж, үзэл санааг түгээх гэж энэ намыг байгуулсан. Ж.Батзандан намын үзэл санааг дэмжиж хамтран ажиллаж байсан хэдий ч энэ үзэл санаа, итгэл үнэмшил, анд нөхдөөсөө урваж байна. Ийм хүн ард түмний төлөө ажиллаж амьдарч чадахгүй. Анд нөхдөөсөө урваж байгаа хүн ард түмнээсээ ч урвах болно" гэв.

ВИДЕО: