Швед улсын парламент Швед-Монголын найрамдлын бүлэг байгуулжээ

Швед улсын парламент Швед-Монголын найрамдлын бүлэг байгуулжээ

Монгол, Шведийн найрамдалт харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Швед улсын парламент энэ сарын 14-нд Швед-Монголын найрамдлын бүлэг байгуулжээ. 

Тус улсын парламентыг Риксдаг гэж нэрлэдэг бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 349 гишүүн сонгогдон ажилладаг. Одоогийн байдлаар Риксдагт суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл Швед-Монголын найрамдлын бүлэгт багтжээ. Харин даргаар нь  Маркус Виечил, дэд даргаар нь Хоокан Свеннелинг сонгосон байна. Манай УИХ дахь хоёр улсын найрамдлын бүлгийн даргаар Цахим хөгжлийн сайд Н.Учрал ажилладаг.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө