Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлж, Хотын дарга Х.Нямбаатарыг сонгох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл өнөөдөр /2024.05.18/ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Д.Сумъяабазарыг даргаас нь чөлөөлж, Хотын дарга Х.Нямбаатарыг сонголоо. Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-аас чөлөөлөх асуудал олон сарын өмнөөс яригдсан байдаг. Үргэлжлүүлэн ирэх даваа гарагт /2024.05.20/ МАН-ын Бага хурал хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм.