"Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гэж 1000 гаруй залууст 100 мянган төгрөг тараасан" гэв

"Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гэж 1000 гаруй залууст 100 мянган төгрөг тараасан" гэв

Увс аймгийн Ардчилсан Намаас сайд Ч.Хүрэлбаатар санал худалдаж авах зорилгоор мөнгө тараасан тухай баримтын талаар мэдээлэл хийлээ. 

Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, "УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь төрийн албан хаагч нараар дамжуулан монгол улсын сонгуулийн тухай хуулийн 48.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Ч.Хүрэлбаатарын хүмүүс Увс аймагт оюутан залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Дөрөвдүгээр сарын 12-14-ны өдрүүдэд 1000 гаруй оюутан залуусыг цуглуулж спортын арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр залуусыг тусгай өрөөнд оруулж байгаад Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гэж 100 мянган төгрөг тараасан. Үүнийг Увс аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ТӨҮГ-ын дарга Я.Батдурсах зохион байгуулсан. Мөн Увс аймгийн МАН-ын Залуучуудын холбооны тэргүүлэгч Баянмөнх, Амарсанаа компанийн захирал Ө.Барсүрэн нар 3 өдрийн турш 100 мянган төгрөг тараасан. Ч.Хүрэлбаатар ганц энэ удаа ингээгүй сонгууль болгон ийм зүйл хийдэг. Иймд ЦЕГ газар болон СЕХ-нд хандана" гэлээ.