Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр /2024.05.22/ Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
АН-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажилтай холбогдуулан хэд хэдэн зөрчил илэр ч байгаагийн нэг нь АН-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших дүрэмтэй. Гэтэл АН-аас нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн дунд АН-ын гишүүн биш, ҮБХ-ны гишүүн биш хүмүүс олноороо нэр дэвшиж байгааг бид албан ёсоор эсэргүүцэж, энэ талаар сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж, УДШ-д өргөдөл гаргаж буйгаа мэдэгдлээ.
АН-ын гишүүн Д.Сосорбарам, "Миний бачимдаж байгаа зүйл бол ардчилал буюу эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах явдал гарч байна. Үүнийг гүйцэтгэж байгаа хүн нь Х.Баттулга" гэв.