Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн нэрийг барьж, зохиомол ярилцлага түгээжээ

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн нэрийг барьж, зохиомол ярилцлага түгээжээ

Өнөөдөр sonin.mn, newspress зэрэг сайтуудад УИХ-ын 2024 оны сонгуульд МАН, АН нэр дэвшүүлсэн байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн байр суурийг илэрхийллээ хэмээх тайлбартайгаар “Оюун-Эрдэнэ асуудлын мөн чанарыг ойлгохгүй кнопчид бэлдэж байна” гэдэг гарчигтай ярилцлага гарч, фэйсбүүк, твиттерт нэр бүхий хаягнуудаас түгээжээ. 

Энэхүү ярилцлагад “Үнэн чанартаа бол Л.Оюун-Эрдэнэ асуудлын мөн чанарыг ойлгохгүй кнопчид бэлдэж байна. Тэд дуулгавартай бөгөөд багшийн хэлсэн үгийг дагаж кноп дарна гэсэн үг. Өөрийн үзэл баримтлал, чиг баримжаагүй баахан залуусыг оруулж ирсэн “Амьгүй албат” гэлтэй. Харин муу хэлүүлээд Л.Гантөмөрийн жагсаалт “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг шиг жагсаалт болжээ. Түүний сонголт, жагсаалт үнэн бөгөөд шударга байв. Баяр хүргэе” гэсэн байна.

Гэтэл энэхүү мэдээллийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өөрөө эрс үгүйсгэж, өөрийнх нь нэрийг барьж худал мэдээлэл тарааж байгаа нь хууль бус ноцтой үйлдэл бөгөөд иймэрхүү хуурамч мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх нь ойрын бодолтой хүмүүсийн шударга бус улс төр, ийм аргаар сонгогчдыг талдаа татах оролдлого бүтэхгүй гэж мэдэгдсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө