ШУУРХАЙ: Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко зургаадугаар сарын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ

ШУУРХАЙ: Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко зургаадугаар сарын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ирэх зургаадугаар сар /2024.06/-ын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Тодруулбал,  тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Аленик өнгөрсөн гуравдугаар сарын 14-17/2024.03.14-17/-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, А.Лукашенкогийн захидлыг гардуулж өгсөн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенког Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урьсан байдаг.

Тэгвэл А.Лукашенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээж авч, Монголд албан ёсны айлчлал хийхээр болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тэрбээр ирэх зургаадугаар сарын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа" бөгөөд энэ үеэр аж үйлдвэр, техник технологи, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн зэрэг салбарт хамтран ажиллах цөөнгүй гэрээ байгуулахаар төлөвлөж байж магадгүй байгаа ажээ. Сонирхуулахад, Беларусь улс нь ОХУ-ын гол холбоотон орон бөгөөд Оросын нэгэн адилаар олон улсын хоригт ороод байгаа юм. Нөгөө талаар Александр Лукашенког Беларусийн Ерөнхийлөгчөөр АНУ болон Европын холбоо хүлээн зөвшөөрөөгүй юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө