УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь тамирчин З.Шинэчагтгийг сонгуулийн сурталчилгаандаа "ашигласан" ч амласан байраа өгөөгүй гэв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь тамирчин З.Шинэчагтгийг сонгуулийн сурталчилгаандаа "ашигласан" ч амласан байраа өгөөгүй гэв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ One FC холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтгад байр амлан улмаар сонгуулийн сурталчилгаандаа хамтран ажилласан байна. Гэвч УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь амласандаа хүрээгүй, байраа өгөөгүй гэдгийг З.Шинэчагтга өчигдөр мэдэгдлээ. 

Тодруулбал, 2020 оны сонгуулийн үеэр тамирчин З.Шинэчагтга нь Зорьки гэх менежерээрээ дамжуулан Д.Өнөрболортой хамтран сонгуулийн сурталчилгааны 26 хоног хамтарч ажилласан.Тухайн үед түүнд амлаж байсан зүйл нь байр байсан бөгөөд одоог хүртэл холбоо байхгүй алга болсон байдалтай байгаа аж.

Энэ талаар З.Шинэчагтга хэлэхдээ, “Д.Өнөрболор гишүүн тухайн үед надад байр амлаж байсан. Гэхдээ тэр амласан амлалт нь худлаа байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан мөрөөдлийн театрын 2-3 жүжигчин байсан. Тэдгээр хүмүүст тус бүрт нь 50 сая төгрөг өгч байсан. Харин  миний цалинг өгөөгүй байдаг. Намайг цалигаа авах гээд холбогдоход менежертэйгээ л холбогд гэдгээс өөр хариулт өгдөггүй" гэж байлаа.Мөн тэрбээр тухайн үеийн сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Өнөрболортой төрсөн эгч дүү болж жүжиглэж байсан тухайгаа ч ам нээсэн юм.