ШУУРХАЙ: Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх амиа алдсантай холбогдуулж МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татахаар болжээ

ШУУРХАЙ: Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх амиа алдсантай холбогдуулж МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татахаар болжээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өчигдөр /2024.06.15/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тус хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын сонгуулийн ухуулагч байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж МАН-ынхан ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаярын нэрийг татахаар болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө