"Туркийн аялал жуулчлалын компанид тусгай зориулалтын ангийн ямар ч зөвшөөрөл олгоогүй" гэж БОАЖЯ-аас мэдээллээ

"Туркийн аялал жуулчлалын компанид тусгай зориулалтын ангийн ямар ч зөвшөөрөл олгоогүй" гэж БОАЖЯ-аас мэдээллээ

2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид ямар ч зөвшөөрөл олгоогүй тул цахим сүлжээнд худал мэдээлэл тараахгүй байхыг БОАЖЯ-аас хүслээ.

Амьтны тухай хуулиар ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар амьтан агнах барих зөвшөөрөл олгодог. Монгол улсын хэмжээнд агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий  90 гаруй аж ахуйн нэгжүүд бий. Тусгай зөвшөөрлийн тухай 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа. /Амьтны тухай хуулийн 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгодог. Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олдворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно.

Ингэхдээ:

  • 9.7.1.Угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • 9.7.2.Тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;
  • 9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • 9.7.4.Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

Иймд тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.