Гадаадад байгаа иргэд маргаашнаас эхлэн саналаа өгнө

Гадаадад байгаа иргэд маргаашнаас эхлэн саналаа өгнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд авахаар тогтоосон. Дэлхий олон оронд амьдарч буй 13,095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгаа юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.