LIVE: Сонгуулийн санал хураалт болон бусад цаг үеийн асуудлаар МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл өглөө

LIVE: Сонгуулийн санал хураалт болон бусад цаг үеийн асуудлаар МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл өглөө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлсэн. Харин одоогийн байдлаар буюу 14:30 цагийн байдлаар сонгуулийн ирц 37.4 хувьтай, 775 мянган хүн саналаа өгсөн байдалтай байна. Тэгвэл сонгуулийн санал хураалт болон бусад цаг үеийн асуудлаар МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл өгч байна.

МАН-ын төв штабын төлөөлөл, "Энэ удаагийн сонгуульд иргэд өмнөх сонгуулиудаас илүү ирцтэй оролцож байгаа сайн дүр зураг ажиглагдаж байна. Харамсалтай нь Ардчилсан нам хууль зөрчиж байгаа үйлдэл гаргаж байгаа учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан. Тухайлбал, Зарим тойргуудад АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтуудыг иргэдэд нөлөөлөх үүднээс гар утас руун мессежээр иргэдэд явуулж байгаа гэх үйлдэл батлагдаад байна. Мөн Өвөрхангай аймгийн Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худлаа амлаж саналыг нь авах зорилгоор хууль зөрчиж байна. Түүнчлэн АН-ын мөнгө тараалт бүх тойргуудад хэрээс хэтэрлээ. Тодруулбал, Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг нь тулгаж, мөнгө тарааж байгаа үйлдэл баригдсан. Энэ мэтчилэн АН-ын дэвшигчид иргэдэд мөнгө тарааж, иргэдийн сонголтод нөлөөлж байна” гэж мэдээллээ.

ҮЗЭХ: