Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгааг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээлэв.
Тус мэдээлэлд "Нийслэлд бамбай хоншоорт могой их орж ирж байгаа тул иргэд болгоомжтой байна уу. Уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд их тааралдаж байна. ГССҮТ-д өдөрт могойд хатгуулсан 5-10 дуудлага ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Могой харсан болон хатгуулсан тохиолдолд Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарт холбогдохоос гадна Сүхбаатар дүүрэгт байрлах ГГСҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана уу" гэжээ.