Олимпоос монгол тамирчин мөнгөн медаль хүртсэнтэй холбоотойгоор зарим брендүүд бүх бараагаа хямралтай худалдаалж эхэллээ

Олимпоос монгол тамирчин мөнгөн медаль хүртсэнтэй холбоотойгоор зарим брендүүд бүх бараагаа хямралтай худалдаалж эхэллээ

Зуны олимпоос Монгол тамирчин мөнгөн медаль хүртсэнтэй холбоотойгоор зарим худалдааны байгууллагууд зөвхөн өнөөдөр бараа, бүтээгдэхүүнээ 20 хувь хямдруулж буй аж.

Тодруулбал, Монгол улсын тамирчид медаль авах бүрд бүх бараа медаль авсны дараах 1 өдөр зарим брэнд дэлгүүрүүдэд хямдрах бөгөөд

  • Алтан медаль авах бүрд 30%
  • Мөнгөн медаль авах бүрд 20%
  • Хүрэл медаль авах бүрд 10% хямдрах юм байна.

Тухайлбал, энэ хүрээнд “Reebok in Mongolia” дэлргүүр дараах мэдэгдлийг гаргажээ. Зарлалд “”“ПАРИС-2024” Олимпын наадмын анхны мөнгөн медалыг Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ, Дэлхийн аварга Б. Баасанхүү эх орондоо ийнхүү авчирлаа. Энэхүү баярт мөчийг тохиолдуулан манай дэлгүүрийн БҮХ БАРАА зөвхөн долдугаар сарын 28-нд 20% хямдарч байна. Баярт мөчийг хамтдаа хувцаалцах хэрэглэгч та бүхэнд баярлалаа. Монголын баг тамирчиддаа амжилт хүсье” гэжээ.

Мөн хямдрал доорх брэндүүдэд явагдана:

  • adidas in Mongolia
  • adidas Young Athletes Mongolia
  • Levi's in Mongolia
  • Reebok in Mongolia 
  • GUESS Mongolia
  • Montbell in Mongolia
  • Jack Wolfskin Mongolia
  • Kamik
  • Liu Jo
  • Menbur in Mongolia