"Парис-2024" Зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчинд насан туршид нь төрөөс сар бүр 3 сая төгрөг олгоно.
Тодруулбал, 2013 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан баг тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон. Ингэхдээ тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон. Ингэхдээ Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн урамшуулал олгохоор заажээ. Тиймээс "ПАРИС-2024” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү насан туршдаа төрөөс сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авах юм.