Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж байна

Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хоёр тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тодруулбал, гадаад орноос монголд ирсэн хоёр иргэнээс халдварт Улаанбурхан өвчний шинж тэмдэг илрээд байгаа юм. 

Дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа талаар УОК-оос мэдээлсэн. Мөн Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Тэгвэл Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.