ВИДЕО: Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон Ч.Ганхуяг болон түүний дүүд холбогдох хэрэг прокурор дээр гацжээ

ВИДЕО: Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон Ч.Ганхуяг болон түүний дүүд холбогдох хэрэг прокурор дээр гацжээ

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан байдаг. Гэсэн ч тус хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй, прокурор дээр гацаад байгаа аж. 

ВИДЕО: 

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү гэх Золбоо гэгч нь хохирогч бүсгүй Ч-гийн нүүрэн тус газарт нь ууж явсан зүйлийнхээ шилээр цохиж, долоон шүдийг нь гэмтээсэн аж. Энэ үеэр Ч.Ганхуяг хохирогч бүсгүйн биед мөн халдаж, түүний нүдийг нь хөхөртөл нь цохиж гэмтээсэн байгаа юм. Ч.Ганхуягийн дүү гэх н.Золбоо гэгчид усны шилээр цохиулсаны улмаас хохирогч эмэгтэй 7-н шүдээ гэмтэж, харин Ч.Ганхуягт цохиулсаны улмаас нүд хөх эрээн болтлоо гэмтсэн байгаа юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр н.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүнд гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анх 2023 оны есдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байгаа юм. Гэтэл прокуророос Ч.Ганхуяг нарын яллагдагчаар татагдсан энэ хэргийг шүүхэд шилжүүлэхгүй өнөөдрийг хүргэсэн төдийгүй удаа дараа шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах тогтоол гаргасан байдаг. Гэсэн ч шүүх эмнэлгийн дүгнэлт анх гарснаасаа зөрөөгүй гэдгийг эх сурвалж мэдээлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаараа удаа дараа прокурорт хүргүүлсэн уг хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхгүй өнөөг хүрсэн нь анхаарал татаж байна.