Есдүгээр сарын 1-ний ням гарагт хичээлийн шинэ жилийн нээлт хийж өдөрлөг зохион байгуулна

Есдүгээр сарын 1-ний ням гарагт хичээлийн шинэ жилийн нээлт хийж өдөрлөг зохион байгуулна

2024-2025 оны хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ний өдөр энэ жил ням гарагт тохиож буй.

Тэгвэл энэ өдөр цэцэрлэг болон нэг, зургаадугаар ангийн сурагчид, эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, нүсэр бус төсөр байдлаар есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааг явуулахаар болжээ. Харин есдүгээр сарын 2-ны даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх юм байна. Мөн их, дээд боловсролын сургалтын байгууллага ирэх сарын 2-нд нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж эхлүүлнэ гэв.