Нэгэн иргэн дэлхийн есөн удаагийн аваргын удамтай Унчиа нэртэй бенгал үүлдрийн муураа алдсан талаар энэ сарын 12-нд /2024.08.12/ олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн. Тэрбээр зургаан өдрийн турш муураа идэвхтэй хайсан ч үхсэн байхад нь олжээ. Унчиа нь Швейцарь улсад төрсөн бөгөөд үржүүлэгчийн 21 дэх үеийн буюу 25-30 жил цэвэр цусаа хадгалж буй 50 орчим сая төгрөгийн үнэтэй муур байсан талаар эзэн нь мэдээлсэн юм.