"Парис 2024" зуны олимпын жүдо бөхийн төрөлд Б.Баасанхүү хүч сорин барилдаж мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Монгол Улсын Тод манлай уяач П.Энхмөнх өөрийн хурдан удмын адуун сүргээсээ олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд азарга адуу бэлэглэлээ. Тод манлайн уяач П.Энхмөнхnay бэлэглэсэн тус адуунд сүрэгт улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянуудын үр төл багтжээ.
