Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт хийхгүй байхаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард автомашины дугаарын хязгаарлалт 14 хоног мөрдөж байсан билээ. Харин энэ жил замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай Хотын даргын захирамжид хичээлийн цаг эхлэх болон тарах үед гол гудамж замд нөлөөлөл үзүүлдэг сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгажээ.

Захирамжид тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт хийх талаар иргэдээс санал авах тухай тусгасан байсныг хассан байгаа аж.