ВИДЕО: БНСУ-ын элчин сайд Чой Жин Вон: “Солонгосын соёлын өдөр”-үүд арга хэмжээгээр дамжуулан БНСУ-ын соёл урлагийг сурталчилж, орон нутгийн харилцааг хөгжүүлнэ

ВИДЕО: БНСУ-ын элчин сайд Чой Жин Вон: “Солонгосын соёлын өдөр”-үүд арга хэмжээгээр дамжуулан БНСУ-ын соёл урлагийг сурталчилж, орон нутгийн харилцааг хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах гэж байна. 

ВИДЕО: 

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Вон, “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээг 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсад суугаа Солонгосын элчин болон Монгол Улсад суугаа солонгос иргэд, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтарч зохион байгуулж ирсэн. Мөн энэ өдөрлөгөөр дамжуулан Солонгос улсын соёл урлаг, түүх, тухайн улстай холбоотой зүйлсийг танилцуулснаар Монгол иргэд Солонгосын талаар илүү мэдэж, хоёр улсын түншлэлд нэн хэрэгтэй үйл явдал болно. Мөн Солонгос улсад ч Монголын соёлын өдөрлөг зохион байгуулдаг. Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Солонгосын телевизээр Монголыг Азийн цагаан суварга хэмээсэн нэвтрүүлэг гарч, Солонгосын маш олон үзэгчид үзэж байна. Энэ мэт Монголыг таниулсан, олон ажил хийснээр Солонгос улсын иргэд Монголыг ихээр зорих болсон. Мөн хоёр улс хооронд харилцан аялж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр улс хоёулаа л аялал жуулчлалыг онцолж ажиллаж байгаа. Түүнчлэн 2024 оны хувьд хоёр улс хооронд харилцан аялсан жуулчдын тоо 140 гаруй мянгад хүрсэн гэх стастистик тоо баримт бүртгэгдсэн. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ” гэв.

Ж.Цэцэгсүрэн