БНСУ-ын залуусын дунд багагүй алдартай "Thursday Island" брэнд Монголд зураг авалтаа хийжээ

БНСУ-ын залуусын дунд багагүй алдартай "Thursday Island" брэнд Монголд зураг авалтаа хийжээ

БНСУ-ын залуусын дунд багагүй алдартай ‘Thursday Island’ брэнд Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн цомог гаргаснаа зарлалаа.

Энэхүү брэнд цомог нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан, "Дижитал хоргүйжүүлэлт" гэх сэдэвтэй бөгөөд БНСУ-ын Z үеийнхний дунд хамгийн алдартай байгаа Монгол Улсыг сонгон зураг авалтаа хийсэн байна. Түүнчлэн брэндийн зураг авалтыг монгол малчны гэрт хийснээрээ онцлог аж.

Тус брэндийн албаны хүн хэлэхдээ, "Бид Европын орнуудад зураг авалтаа хийж байсан. Харин энэ удаа Монгол орныг сонгон зураг авалтаа хийсэн. Энэ удаагийн зураг авалтаас их өвөрмөц мэдрэмжийг олж авахыг хүссэн юм” гэжээ. Нэмж дурдахад, "Thursday Island" 2024 оны намрын кампанит ажлыг албан ёсны вэбсайт болон SNS хаягаас нь үзэх боломжтой.