Хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их байгааг Нийтийн Тээврийн газраас анхаарууллаа

Хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их байгааг Нийтийн Тээврийн газраас анхаарууллаа

Хичээлийн шинэ жил эхэлж, сурагчид нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь нэмэгдсэн. Мөн хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их гарч байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ эд зүйлсдээ хямгатай байхыг зааж зөвлөхыг санууллаа. Түүнчлэн автобусанд үлдсэн цүнхний мэдээллийг НТБГ цахим хуудсандаа байршуулсан байгаа тул эзэд нь холбогдон авахыг зөвлөсөн байна.