Иргэд нийтийн тээврээр зорчихдоо нийслэл Улаанбаатар хоттой холбоотой цаг үеийн мэдээг мэдэх боломжтой боллоо

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо нийслэл Улаанбаатар хоттой холбоотой цаг үеийн мэдээг мэдэх боломжтой боллоо

Нийтийн тээврээр зорчигчдод  "цаг үеийн мэдээлэл болон, танин мэдэхүй"-н агуулга бүхий богино хэмжээний нэвтрүүлгүүдийг хүргэдэг болсон байна. Тодруулбал, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж буй "Юүтонг" үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийг суурилуулжээ.

Ингэснээр нийтийн тээвэрээр зорчиж буй иргэдэд,  цаг үеийн мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх мөн цаашлаад танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор автобусанд дижитал дэлгэцийг ийнхүү суурилуулсан байна. Үүнээс гадна нийтийн тээврийн автобусанд утасгүй интернэтийн тоног төхөөрөмжийн суурилуулж, иргэдэд үнэ төлбөргүй, өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон “Лариско медиа групп” ХХК хамтран суурилуулсан байна.