"ХААН", "Голомт", "Капитрон" банкнаас Эрдэнэт үйлдвэр 150 сая ам.долларын зээл авч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр Сангийн яамнаас зөвшөөрөл авчээ

"ХААН", "Голомт", "Капитрон" банкнаас Эрдэнэт үйлдвэр 150 сая ам.долларын зээл авч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр Сангийн яамнаас зөвшөөрөл авчээ

Манай улсын "саалийн үнээ" гэж хэлэгдэж ирсэн "Эрдэнэт үйлдвэр" төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор арилжааны банкнуудаас 150 сая ам.долларын зээл авахаар болжээ. 

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор "ХААН" банк, "Голомт" банк болон "Капитрон" банкнаас 150 сая ам.долларын зээл авахаар болсон байна. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон Сангийн яамнаас зөвшөөрөл хүсжээ. 

Сангийн яамнаас "Эрдэнэт үйлдвэр"-ийг зээл авахад татгалзах зүйлгүй гэжээ

Харин Сангийн яамнаас тус үйлдвэрийг дээрх банкнуудаас "зээл авахад татгалзахгүй зүйлгүй" гэжээ. Учир нь "Эрдэнэт үйлдвэр" нь төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор "Таурус Металс Лимитед" болон "Таурус Металс Пте Лимитед компаниудаас 2021-2022 оны хооронд 280 сая ам.доллар хүртэлх зээл, "Самсунг Си Ти Хонг Конг Лимитед"  компаниас авч ашиглах 100 сая ам.доллар авч ашиглах зөвшөөрлийг Сангийн яамнаас авч байсан байна.

Үүнээс "Таурус Металс Лимитед" болон "Таурус Металс Пте Лимитед компаниудаас авч ашигласан бүрэн төлж барагдуулсан аж. Харин Самсунг Си Ти Хонг Конг Лимитед"  компаниас авч ашигласан зээлийг хугацаанд нь төлж барагдуулсаар байгаа юм байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2023 оны санхүүгийн тайланд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн, санхүүгийн харицаа үзүүлэлтийг тооцоолоход нийт ашиг болон нийт хөрөнгийн харьцаа 38.6 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байжээ. Тиймээс Сангийн яамнаас дээрх арилжааны банкнуудаас зээл авахад татгалзах зүйлгүй гэх хариуг өгсөн аж.