Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн арслан Т.Довчинсэмбээ улсын харцага Х.Гантулгаар тав давж улсын начин болсон.
Тэгвэл “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших өөрийн компанийн нэрэмжит барилдааныг тохиолдуулан тус компанийн бөх, энэ жилийн улсын баяр наадмаар улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Т.Довчинсэмбээд “Хаппи Ресиденс” хотхонд хоёр өрөө байр бэлэглэж цолыг нь мялаалаа.