Тэгш, сондгой дугаараар зөрчихийг иргэдийн 59 хувь нь дэмжээгүй ч “20 минут хот” үндэсний хорооны захирамжийн дагуу даваагаас баасан гарагт дараах дугаарын хязгаарлалтай хөдөлгөөнд оролцохоор боллоо.
“20 минут хот” үндэсний хороо хуралдаж авто тээврийг тэгш сондгойгоор зорчих талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан. Иргэд дэмжсэн тохиолдолд авто тээврийг тэгш сондгой дугаараар ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл санал асуулгад нийт 4000 гаруй иргэн оролцож дуусжээ. Санал асуулгад оролцсон иргэдээс 41 хувь нь дэмжиж, 59 хувь нь дэмжээгүй гэдэг хариу өгснөөр дэмжихгүй тал нь давамгайлсан. Гэвч үндсэн захирамжийн дагуу даваа гарагт 1,6-аар , мягмар гарагт 2,7-оор ,Лхагва гарагт 3,8-аар, Пүрэв гарагт 4,9-өөр, баасан гарагт 5,0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд тус тус хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ.