Анх "Миний байшин" киногоороо манай улсад төдийгүй дэлхийд танигдсан Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин RAIN-ний тоглолт энэ долоо хоногийн ням гарагт буюу есдүгээр сарын 15-нд Hit Park-д зохион байгуулагдана.
Тодруулбал, Дэлхийн хэмжээний од RAIN, 2EN1 хамтлагийн дуучин DARA, дуучин BLOO зэрэг Өмнөд Солонгосын “A” зэрэглэлийн алдартай уран бүтээлчид Монголд анх удаа "Hit Park"-д ирэх ням гарагт “Super concert”-ийг толилуулах гэж байна. Тоглолтод урилгаар дуучин Ука, A-Sound, Magnet Brain, Doid, SanaaZ нарын уран бүтээлчид оролцох аж.