Ш.Энхжаргал & А.Цэендэш: Олон кинонд ажиллаж байсан туршлагатай ч "Монгол хаан" жүжгийн хөдөлгөөний найруулгыг хийхэд үнэхээр хэцүү байсан

Ш.Энхжаргал & А.Цэендэш: Олон кинонд ажиллаж байсан туршлагатай ч "Монгол хаан" жүжгийн хөдөлгөөний найруулгыг хийхэд үнэхээр хэцүү байсан

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэй театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал 15 өдрийн турш тоглож, нийт 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан.

Улмаар Ази тивийн нээлтээ энэ оны аравдугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болж, Лондон хотод тоглосон хувилбараар эх орондоо тоглож буй. Тэгвэл “Монгол хаан” жүжгийн нэг онцлууштай хэсэг бол тайзан дээрх тулааны хэсгүүд. Үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгах тус хэсгүүдийн тавилтыг хийсэн хөдөлгөөний найруулагчидтай бид энэ удаа ярилцлаа. Тэднийг Ш.Энхжаргал, Д.Цэендэш гэдэг. Анх тоглогдож эхэлснээс нь хойш хамтран ажиллаж, бүх тулааны хэсгийг дэглэснээс гадна хааны сүр хүчийг илтгэх луугийн хэсгийг бүтээх болжээ. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

"Монгол хаан" жүжгийн хөдөлгөөний найруулагч Ш.Энхжаргал, “Анх надад "Монгол хаан" жүжгээс хөдөлгөөний найруулагчаар ажиллах санал тавиад тулааны найруулагчаар орж ирж байсан. Өмнө нь тайзны уран бүтээлд нэг ч удаа ажиллаж үзээгүй. Миний хувьд үнэхээр хэцүү бөгөөд хүнд даалгавар байсан.

Тулааны хэсгүүдийг маш олон янзаар хийж үзсэний эцэст Аска найзтайгаа ярилцаад жүжгийнхээ өнөөдрийн дэглэлтийг хийсэн. Мөн хүмүүсийг яаж илүү гоё, илүү сонирхолтой болгох талаар бодож үзээд циркийнхнийг оруулж ирсэн байгаа. Тулааны хэсэг явж байхад гэнэт нэг хүн дээшээ үсэрч гарч ирэх ч юм уу сонирхолтой зүйлүүдийг оруулж ирсэн. Хүмүүсийн анхаарлыг гол дүр дээр илүү төвлөрүүлж, яаж гоёмсог байх талаар л бодож найруулсан даа" гэлээ.

"Монгол хаан" жүжгийн хөдөлгөөний найруулагч А.Цэендэш, “Манай баг хамт олон маш их хичээж, байнга бэлтгэлээ хийж байгаа. Анх бол өнөөдрийнх шиг дэлхийн хэмжээний уран бүтээлч болно гэсэн бодолгүйгээр л эхэлж байсан. Харин өнөөдөр гадаад болон дотооддоо нийт 150 гаруй тоглосон байна.

Кинон дээр хэдэн ч удаа алдаж болно. Түүнийг засаад авчихаж болдог. Харин тайзан дээр нэг л удаа гарна. Алдах эрх байхгүй гэсэн үг. Маш анхааралтай л байх ёстой. Найруулагч юу хүсэж байна түүнд нь тулгуурлаж хийх нь л хамгийн чухал. Хэрвээ найруулагчаа ойлгож, сонсохгүй л бол тэр жүжгийн утга алдагдана" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө