“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зохион байгуулахаар болоод буй.
Санал асуулгыг есдүгээр сарын 2-8-ны хооронд https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан бөгөөд 4,115 иргэн оролцсоноос 59 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Эдгээр иргэний дийлэнх нь 35-44 насныхан байв. Иймд өнөөдрөөс санал асуулгыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог ч саналаа өгсөн иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулахаар болжээ. Санал асуулга есдүгээр сарын 31-нийг дуустал үргэлжлэх аж.