Гандан автобусны зогсоол орчимд автомашиныхаа цонхоо онгорхой орхисон иргэний машинаас хулгай хийж буй сэжиг бүхий этгээдийг олж тогтоон, тухайн иргэний хохирлыг барагдуулжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сарын 07-ны өдрийн 20:00 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины зогсоол орчимд сэжиг бүхий этгээд бусдын авто машинд нэвтэрч байгаа үйлдлийг цагдаагийн газраас тогтоосон байна. Тус хэргийг камерын хяналтын төвөөс тогтоон хамгийн ойр (гандангийн автобусны буудал орчимд) үүрэг гүйцэтгэж байсан авто эргүүлийн чиглэлд мэдэгдэн цонхоо онгорхой орхисон иргэний автомашинаас эд зүйл хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлж, олж тогтоон иргэний хохирлыг барагдуулжээ.