Дэлхийд анх удаа 1256 метрийн гүнд буюу "Оюу толгой"-н гүний уурхайд "Салхины хээ" үзэсгэлэнг нээжээ

Дэлхийд анх удаа 1256 метрийн гүнд буюу "Оюу толгой"-н гүний уурхайд "Салхины хээ" үзэсгэлэнг нээжээ

Дэлхийд анх удаа 1,256 метрийн гүнд буюу Оюу толгойн гүний уурхайд Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддоржийн “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үйл явдал нь соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн онцлууштай арга хэмжээ болжээ.

Энэхүү үзэсгэлэнг гүний уурхайдаа зохион байгуулж байгаа нь "Оюу толгой" компанийн Монголын үндэсний соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх санаачилгыг тууштай дэмждэгийг батлан харуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Ш.Чимэддорж “Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 30 бүтээл багтсан. Дандаа шинэ бүтээлүүдээ авчирлаа. Бие даасан үзэсгэлэн дотроо том хэмжээнийхэд тооцогдоно. Улаанбаатараас энэ хүртэл зураг, баримлуудаа тээвэрлэх, байрлуулах, дэглэхээс өгсүүлээд их ажил боллоо. Говь их салхитай. Салхи бүр өөрийн урсгалуудтай. Гүний уурхай дотор ч салхи бий. Гэнэт шуураад л тэгснээ нар гарч, салхи намддаг нь нэг хүнд, нэг хөнгөн гэх мэтээр яг л уран зураг зурж буй мэт. Хүний сэтгэл ч тийм учраас үзэсгэлэнгээ “Салхины хээ” гэж нэрлэв. Би өөрөө говийн хүн. Говийн салхи дэндүү уран” хэмээн онцолсон юм.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө