Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны их сургуулийн өмнө анхдугаар Богд Жавзандамба хутагтын гантиг чулуун хөшөөг зална.
Уг бүтээлийг дөрвөн сарын хугацаанд урласан бөгөөд Өвөрхангай аймгаас ирсэн 18 тонн чулуу болон Төв аймгийн Эрдэнэ сумаас ирсэн хөрөг баримлын цагаан чулуугаар бүтээжээ. Тэдгээр чулуудыг Өндөр гэгээний авшигтай хэмээн үзэж, ийн хөшөө босгоход зориулан авчирсан байна. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагт болно.