Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусаагүйн улмаас сурагчид гурван ээлжээр хичээллэж байгаа аж.
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаныхан Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзлаа. Тус уулзалтад боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого болон асуудлуудаар ярилцжээ. Тус уулзалтад Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг хэллээ. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байсан компани 5 жилийн хугацаа өнгөрсөн ч барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй тул өнгөрсөн наймдугаар сард гэрээг нь дуусгавар болгожээ. Барилгын ажил 99 хувьтай байгаа бөгөөд товлосон хугацаанд ашиглалтад орж, сурагчдаа оруулах боломжтой гэж гэлээ.