LIVE: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зардлын 25 хувийг эцэг, эхчүүд гаргана гэж мэдэгдлээ

LIVE: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зардлын 25 хувийг эцэг, эхчүүд гаргана гэж мэдэгдлээ

Өнөөдөр /2024.09.11/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ШУУД: 

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр гарч байгаа 3000 төгрөг 1000 төгрөгөөр нэмэгдснээр авч байгаа 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэнэ. Энэ шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн өмчийн болон орон нутгийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байна.

Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргахаар болж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ" гэж мэдэгдлээ. 




Өнөөдөр могой өдөр

23 минутын өмнө