Цэцэрлэгийн хүүхдийн Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувь буюу 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас гаргахаар боллоо

Цэцэрлэгийн хүүхдийн Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувь буюу 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас гаргахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаар боловсролын сайд П.Наранбаяр: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд эцэг, эх асран хамгаалагчдаас 1000 төгрөг хураахаар боллоо. Улмаар хүүхдийн өдөрт идэх хоолны тэжээл нэмэгдсэнээр, дархлаа сайжирч сурах чадварт эергээр нөлөөлнө.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар  “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа. Энэ талаар боловсролын сайд П.Наранбаяр цэцэрлэгийн хүүхдийн хоолонд сурагчдын эцэг эх болон  асран хамгаалагчдаас 1000 төгрөг нэмж авах шийдвэр гарсныг мэдээллээ. Тэрээр хэлэхдээ өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн түүхий эдийн зардал 3000 төгрөг байна. Улмаар сурагчдын ар гэрээс 1000 төгрөг нэмж авснаар хүүхдүүдийн тухайн өдрийн хоолноос авч байгаа илчлэг 20 хувиар нэмэгдэж, хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлаа сурах чадвар нэмэгдэнэ гэлээ. Энэхүү шийдвэрийг эхний ээлжид төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Өдөрт 1000 төгрөг, сард 22 мянган төгрөг, жилд 190 мянган төгрөгийг хоолны түүхий эдийн зардалд зарцуулна.Сурагчдын ар гэрээс мөнгийг хураалгахдаа, нэгдсэн төрийн сангийн данс руу цахимаар шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн байна. Ингэснээр эцэг эх асран хамгаалагчид нь хүүхдийнхээ тухайн өдөр идсэн хоолны цэс, илчлэг зэргийг давхар хянах боломж бүрджээ. Мөн нийслэлийн 135 мянган хүүхдийн 62 хувь 4602 хүүхдийн эцэг эхээс 1000 төгрөгийг хурааж авах бөгөөд 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. Үүнд уртасгасан цагаар ажиллаж буй 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд, босго шугамаас доогуур орлоготой иргэдийн хүүхдүүд хамаарна. Мөн цэцэрлэгийн насны гурван хүүхэдтэй бол гуравдахь хүүхдээс тус чөлөөлөхөөр болжээ. 

 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө