"И-март" ахмадуудыг нас, туршлага хамаарахгүй ажиллуулахаар болжээ

"И-март" ахмадуудыг нас, туршлага хамаарахгүй ажиллуулахаар болжээ

“И-март” дэлгүүр буюу “Скай хайпермаркет” ХХК тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажлын туршлага харгалзахгүйгээр даваагаас баасан гарагт ажиллуулахаар болжээ. Тус компани хүний нөөцийн менежментээ сайжруулах зорилгоор нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн “Орлоготой оюутан”, “Цалинтай ээж” хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлж, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, залуусыг дэмжиж байсан бол энэ удаа ахмадуудад боломж олгож байгаа аж.

III, IV хороолол дахь “И-март” салбарын хүний нөөцийн мэргэжилтэн "“Ажилтай ахмад” санаачилгын хүрээнд тэтгэврийн насны иргэдийг бүх салбартаа ажиллуулахаар шийдвэрлэлээ. Сагс зөөх, бараа, бүтээгдэхүүн өрөх, үйлчлүүлэгчдэд зөвлөх гээд бүх ажлын байранд тэднийг урьж байгаа. “Тэдэн хүн авна” гэсэн квот тогтоохгүй. Ажиллах хүсэл сонирхол, чадамжтай нь аяндаа тунаж, шалгарч үлдэнэ. Долоо хоногийн таван өдөрт найман цаг ажиллуулна. Манай дэлгүүр өглөөний ээлжид ажиллах хүний нөөцөө ахмадуудаар, оройныхыг залуусаар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.