Монгол Улсын Ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Сексцагаанбогд буюу рэппер Б.Гантулгын бусдын биед халдсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хохирогч гэх эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах уу гэдэг нь тодорхой болох юм. Мөн түүнд зодуулж хүнд гэмтсэн гэх залуу зарим хэвлэлд ярилцлага өгсөн.
Энэ мэт ёс зүйн ноцтой зөрчил гаргаж буй түүнийг Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаас нь чөлөөлөх үү эсвэл үргэлжлүүлэн ажиллуулах уу гэж байсан юм. Тэгвэл түүнийг зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл өчигдрөөс цахим орчинд нийтлэгдсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Б.Гантулга ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа" гэлээ.
Түүнийг сонгуулийн үеэр МАН болон өнөөгийн Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж сурталчилгаанд оролцож ажиллаxад олон нийтийн зүгээс xүчтэй шүүмжилсэн юм.