Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн баатар цолыг “Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжавт, Монгол Улсын гавьяат тамирчин цолыг “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд, Сүхбаатарын одон-“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, "Парис 2024" паралимпын наадмын пара пауэрлифтингийн мөнгөн медальт Э.Содномпилжээ нарт тус, тус олголоо.
LIVE: